Түгээмэл асуулт
Захиалгаа хэрхэн өгөх вэ? Бараагаа сагсанд хийгээд, хүргэлтийн хаяг, утасны дугаараа бөглөөд төлбөрөө хийхэд захиалга баталгаажна. Өөр асуулт байвал 7700-0000 дугаарт залгана уу.
Төлбөрийг яаж төлөх вэ? QPay аппаар QR кодоо уншуулж төлнө, эсвэл дансаар шилжүүлж болно. Шилжүүлэх үедээ захиалгын утасны дугаараа гүйлгээний утга дээр бичнэ үү.
Улаанбаатар хотод хүргэлт хэр хурдан вэ? Улаанбаатар хотын доторх захиалгыг 1-2 ажлын өдөрт хүргэнэ. 100 000 төгрөгөөс дээш захиалгын хүргэлт үнэгүй.
Орон нутагт хүргэлт хийдэг үү? Тийм, аймаг, сумын төвд унаагаар илгээнэ. Хүргэлт 2-5 хоногт хүрэх бөгөөд төлбөрийг захиалга хийх үед харуулна.
Бараагаа буцааж болох уу? Хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор, хэрэглээгүй, сав баглаа боодолтой бараа буцаана. Гоо сайхны бараа нээсэн бол буцаах боломжгүй.
Бараа гэмтэй ирвэл яах вэ? Хүлээн авсан өдрөө зурагтай нь бидэнд мэдэгдээрэй. Бид шинээр солих эсвэл төлбөрийг буцаан олгоно.